A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Home > Мэдээлэл > ГБХЗХГ-ЫН дарга “ЭХ ОРОН НАДААС ЭХЭЛНЭ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах талаар чиглэл өглөө

ГБХЗХГ-ЫН дарга “ЭХ ОРОН НАДААС ЭХЭЛНЭ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах талаар чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, эсээний уралдааныг 2020 оны 6 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж буй.

Уралдааны зорилго нь хүүхэд, багачуудыг цаг заваа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэх боломжоор хангах, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлэх эрх, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санал санаачилгыг дэмжих, уралдаанд оролцогч хүүхдүүдээр дамжуулан нийгэмд эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан уралдааны удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар 2020 оны долоодугаар сарын 27-ны өдөр 21 аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс болон хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд, хүүхдийн зуслангийн дарга нарт чиглэл өглөө.

Чиглэлд  “Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан уралдааны удирдамжийг байгууллагын цахим хаягаар болон зараар олон нийтэд түгээж, уралдаанд оролцох хүсэлтэй хүүхэд, багачуудын идэвхижүүлэх ажлыг зохион байгуулна уу” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *