A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Home > Мэдээлэл > ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр,Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжлийн жишиг хөтөлбөр”-ийг хүүхдийн зуслангууд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл Хөгжлийн хөтөлбөрийг хүүхдийн нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан хэрэгжүүлэх талаар аргачлал бүхий гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэс “Монголын Үндэсний Зуслангуудын холбоо” төрийн бус байгууллага болон Хөгжлийн хөтөлбөрийн аргачлал боловсруулах ажлын хүрээнд хамтран ажиллах холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, гарын авлагад багтах агуулгын хүрээ, бүтэц, ажлын зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *