A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Home > Мэдээлэл > “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2”-ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2”-ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (Жайка) дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГБХЗХГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Өчигдөр уг төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн ээлжит хурал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд боллоо.

Тус хуралд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Японы Хүүхдийн Ивээх сангийн хөтөлбөрийн менежер Э.Цолмон,  НГБХЗХГ-ын  дарга  Ө.Ган-Өлзий болон бусад мэргэжилтэнгүүд оролцлоо.

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2015-2018 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж дууссан. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль батлагдснаар тус хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл  болох 2-р үе шатыг 2018 оны 9-р сараас эхлэн хэрэгжүүлээд байгаа.

Тус төслийн хүрээнд хамтарсан багийг чадавхжуулах, үндэсний сургагч багш бэлтгэх 2 үе шаттай сургалтыг зохион байгуулж, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулсан төдийгүй хамтарсан багийг чадавхжуулах гарын авлагуудыг боловсруулсан.

Уг төсөл нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, Хүүхдийн эрхийн тухай,  Хүүхэд хамгааллын хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүд, үүрэг хүлээгчдийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *