A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Recent Posts

“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВАН ТУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны  гуравласан эрээг байгууллаа. Уг арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газын дарга М.Энх-Амар, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол Дахь Төлөөлөгчийн Газрын Захирал Жу …

Read More »

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр,Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжлийн жишиг хөтөлбөр”-ийг хүүхдийн зуслангууд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл Хөгжлийн хөтөлбөрийг хүүхдийн нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан хэрэгжүүлэх талаар аргачлал бүхий гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Тус уулзалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, …

Read More »

ГБХЗХГ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх …

Read More »

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН МОДУЛИЙН САНАЛ АВАХ СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран “Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль”-ийг боловсруулж буй. Тэгвэл өнөөдөр тус сургалтын модулийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцах, туршилтын сургалтыг зохион байгуулж Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нараар хэлэлцүүлэх мөн модулийн санал авах сургалт-хэлэлцүүлгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион …

Read More »

Б.ХАЛИУН: НИЙГМИЙГ “ЭМЧЛЭГЧ” ГЭГДДЭГ НИЙГМИЙН АЖИЛТНУУД ТА БҮХЭН ЭНЭ ТӨСЛИЙГ ЖИНХЭНЭ ЭЗДЭД НЬ ХҮРГЭЖ АЖИЛЛААРАЙ

-Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх энэ төсөлд нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх хамрагдана- “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад …

Read More »

ХҮҮХДИЙГ АЛИВАА ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага,  JCI Mongolia байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, ЦЕГ-ын …

Read More »

ГБХЗХГ МОНГОЛБАНКТАЙ ХАМТРАН ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой билээ. Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай хамтран …

Read More »

ЗГХА ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН харъяа байгууллагуудын хагас жилийн тайлангийн хурал боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагуудын тайлангийн хурал өнгөрсөн даваа гарагт боллоо. Хуралд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар болон агентлагийн газар, хэлтсийн дарга нар мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-ын захирал Ш.Одончимэг, “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.Өлзийчимэг, “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгэний төв”-ийн …

Read More »

ГБХЗХГ “MNB-ГЭР БҮЛ”-ийн сувагтай хамтран ажиллана

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр “MNB-Гэр бүл суваг”-ийн нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэлсэн билээ. Энэхүү суваг нь гэр бүлийн бүхий л гишүүдийн нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэдэг юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, …

Read More »

Асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд нано технологийн дүрэмт хувцас бэлэглэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Батзүү” ХХК-тай хамтран түр хамгаалах байр болон асрамж, халамжийн төвийн 120 гаруй хүүхдүүдэд “NANO UNIFORM 2020”  сурагчийн дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Бат Зүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар оролцлоо. Энэ үеэр Гэр бүл, …

Read More »

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ 2”-ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (Жайка) дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГБХЗХГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Өчигдөр уг төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн ээлжит хурал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд боллоо. Тус хуралд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн …

Read More »

“ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” аппликейшнийг үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх …

Read More »

Залуучуудын хөгжлийн сарыг “НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧЛАГА” уриан дор тэмдэглэнэ

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл …

Read More »

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар өнөөдөр асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд амьдралд хөл тавьж буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар тэдэнд өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ …

Read More »

Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудыг чадавхижуулах үндэсний сургалтыг зохион байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Глобаль сан, “Гал голомт-Үндэсний хөдөлгөөн” ТББ-тай хамтран 21 аймаг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг чадваржуулах үндэсний сургалтыг зургаадугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 30 хүн хамрагдсан бөгөөд эхний өдөр ДОХ, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гал голомт-Үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, МУЭХ-ын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Ч. Уртнасан, АУ-ны …

Read More »