Мэдээ, мэдээлэл

Журам

Журам

by Choikhand Janchivlamdan -
Number of replies: 0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын цахим сургалт зохион байгуулах журам

/АШУИС-ийн цахим сургалтын журмыг жишээ болгов. Эндээс жишээ аван холбогдох журмыг боловсруулна уу/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь ................................................................................ цахим сургалт эрхлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Цахим сургалт нь аудио, видео, онлайн, е-хэлэлцүүлэг, онлайн сорил зэрэг
хэлбэрүүдээр явагдана.
1.3. Цахим сургалтын багшийн гүйцэтгэлийг ............................................................... дагуу тооцно.

Хоёр. Бүртгэл

2.1. Цахим сургалтанд хамрагдах суралцагчдыг үндсэн ба цахим суралцагч гэж 2 ангилна.
2.2. Үндсэн суралцагч нь .................................................. чиглэлээр суралцаж буй суралцагч нар байна.
2.3. Үндсэн суралцагч нь цахим сургалтын хөтөлбөрт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өөрийн суралцаж буй хөтөлбөрийн нэг хичээл эсвэл сэдвийг цахим хэлбэрээр судалж, үнэлүүлнэ.
2.4. Цахим суралцагч гэж цахим сургалтын хөтөлбөрөөр шинээр элсэн суралцаж буй
суралцагчийг хэлнэ.
2.5. Цахим суралцагчийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр хийх ба системээс суралцагчдад олгогдсон эрхийг мэдэгдэнэ.
2.6. Цахим суралцагчийн хөтөлбөрт .....9 модульт ......

Гурав. Цахим сургалт

3.1. Цахим хэлбэрээр явагдах сургалтууд нь Сургалтын бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөгдсөн байна.
3.2. Цахим хэлбэрээр явагдах сургалтын хөтөлбөр нь танхимын болон цахим хэлбэрээр хосолсон байж болно.
3.3. Цахим сургалтыг оюутны бие даах болон танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалт зэргийг хэрхэн зохион байгуулах, ямар шаардлагууд тавигдах талаар тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн хөтөлбөрт нэмэлт боловсруулалт хийгдсэний үндсэн дээр зохион байгуулна.
3.5. Цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулахдаа тухайн хичээлийн хөтөлбөрт тусгасан мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхээр лекц, дадлага, семинар, бие даалтын агуулгыг төлөвлөсөн байна.
3.5.1. Нэг удаагийн цахим лекц нь тухайн хичээлийн хөтөлбөрт тусгасан агуулгын
хүрээнд 2-4 цагийн багтаамжтай байна.
3.5.2. Дадлага, семинар, бие даалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад даалгавар, сорил, бие даалтын ажил зэргээр хийж болно.
3.6. Төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын удиртгал ба сонгон суралцах хичээлийн лекцүүд, сайбер их сургуулийн хөтөлбөрийн бүх хичээлүүд цахим хэлбэрээр явагдана. Бусад хичээлийг мэргэжлийн тэнхим тодорхойлж, Эрдмийн болон мэргэжлийн сургалтын албанаас зөвшөөрснөөр цахим хэлбэрээр явуулж болно.
3.7. Багшийн хөгжлийн төвөөс багш хөгжүүлэх чиглэлээр цахим хичээлүүдийн хөтөлбөрийг
боловсруулж, багш нарт зориулсан сургалт явуулж болно.

Дөрөв. Суралцагчийн үнэлгээ

4.1. Суралцагчийг ............................................ дагуу үнэлнэ.
4.2. Цахим сургалтанд суралцагчийг ................................................. шалгана.
4.3. Цахим сургалтанд хамрагдаж буй суралцагчийн ирц, явцын оноог онлайн хэлбэрийн сорил, даалгавраар үнэлж болно.
4.4. Онлайн хэлэлцүүлэг болон цахим шалгалтын товлогдсон цагт ирээгүй суралцагчийг
тасалснаар тооцно.
4.5. Хүндэтгэн үзэх шалтгаанаар аль нэг хэлэлцүүлэг, шалгалтыг өгөх боломжгүй тохиолдолд цахим сургалтын төв, мэргэжлийн багшид 24 цагийн өмнө цахим шуудан, эсвэл утсаар урьдчилан мэдэгдэж, холбогдох баримт, нотолгоог хүргүүлэн шалгалтыг нөхөн 1 удаа өгнө.
4.6. Хүндэтгэн үзэх шалтгаан болон сургуулийн зүгээс шалтгаалан хэлэлцүүлэг, шалгалт тасалдсан тохиолдолд хугацааг тохирон дахин явуулна.
4.8.1. Сорилын шалгалтыг суралцагч зөвхөн өөрийн албан ёсны нэвтрэх нэр буюу суралцагчийн кодоор нэвтэрч бөглөнө.
4.8.2. Шалгалтын онцлогоос хамаарч компьютерийн лабораторид багшийн хяналтанд дор эсвэл нээлттэй зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулж болно.

Тав. Цахим сургалтын материал

5.1. Сургууль, тэнхим нь цахим сургалтыг бэлтгэх багш нарыг томилох, шаардлагатай материалуудыг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хариуцна.
5.2. Цахим сургалтын материал нь аудио, видео, файл, сорил, онлайнаар шууд холбогдоход хэрэглэгдэх бусад хэлбэрээр байж болно.
5.3. Цахим хэлбэрээр бэлтгэсэн хичээлийг үнэлэх үнэлгээний загвар хуудастай байна. Тус загварыг Сургалтын бодлого зохицуулалтын газраас батална.

Зургаа. Цахим хичээлд тавигдах шаардлага

6.1. Цахим хичээлийн нэг сэдэв буюу агуулга нь аудио эсвэл видео лекц, видео материалууд, танилцуулга файл, ашиглах материал буюу ном зүй, гэрийн даалгавар буюу бие даалт, суралцагчийг үнэлэх сорилын сантай байна.
6.2. Суралцагч өөрийгөө үнэлэх сорил, нэмэлтээр унших, мэдээлэл хүргэх материалууд, хичээлийг бэлтгэж, боловсруулсан хамт олны мэдээлэл, холбоо барих зэрэг бусад мэдээллүүдтэй байж болно.
6.3. Дуу бичлэгт тавигдах шаардлага
6.3.1. Хэт өндөр давтамжгүй байх
6.3.2. Дууны давтамж нэг хэвийн биш байх
6.3.3. Энгийн ойлгомжтой байх
6.3.4. Чухал хэсгүүдийг онцолж тайлбарласан байх
6.3.5. Дуу чимээний хувьд шаардлага хангасан байх
6.4. Дүрс бичлэгт тавигдах шаардлага
6.4.1. Өнгөний сонголт болон зохицол, харагдах хэмжээ тохиромжтой байх
6.4.2. Тухайн сэдэв, чиглэлтэйгээ сайн тохирч байх
6.4.3. Нягтрал сайн, чанартай дүрс хэрэглэх
6.4.4. Тайлбар, сэдэвтэй уялдсан байх
6.4.5. Суралцагчдад сонирхолтой, утга илэрхийлэх дүрс тодорхой байх

Зургаа. Суралцагч болон багшийн хүлээх үүрэг

6.1. Багш болон суралцагч нь бүртгэлийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй. Цахим сургалтын системд бүртгүүлсэн холбогдох нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй, системээс гарахдаа заавал гарах гэсэн үйлдлийг хийсэн байх шаардлагатай.
6.2. Цахим сургалтын хичээл, агуулга, видео, аудио хичээлүүд болон бусад файл, бие
даалт болон гэрийн даалгаврыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
6.3. Цахим сургалтын төв нь систем хэрэглэгчийн үйлдлээс шалтгаалан хохирол учирсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй бөгөөд хохирлыг хууль, дүрэм, журмын дагуу барагдуулах үүрэгтэй.